
Монгол Улсын нутаг дэвсгэрт хятадууд даам гарч байгаа үйлдэл хэрээс хэтэрч байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд Гэрэлээ гэх хятад эмэгтэй тариан талбайд нь мал орлоо хэмээн уурлаж, айлын 30 гаруй хонийг машинаараа дайрч алсан ноцтой хэрэг гарлаа. Энэ хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэхдээ “…талбай руу малаа шахаад болохгүй байна, та бусдын эд хөрөнгөнд халдаж байгаа бол би ч халдана, хохино” гэх агуулгатай машинаар бог мал хөөж байгаа бичлэг нийтлэгдсэн. Дээрх асуудлыг аймгийн цагдаагийн газраас бүртгэлд авч шалгахад 1 ишиг, 1 хурга үхсэн мэдээлэлтэй байна. Асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна” гэсэн байна.
Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудад мал амьтантай зүй бус харьцвал эрүүгийн хэрэг үүсгэдэг зохицуулалт бий. Гэтэл Хятад эмэгтэйн гаргасан энэ ноцтой үйлдлийг зарим хүмүүс зөв хэмээн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бусдын эд хөрөнгөнд халдаж байгаа тул малыг нь машинаар дайрах нь зөв гэж өмөөрч байна. Хэрвээ тариан талбай руу нь мал амьтан орж, эвдэж сүйтгэж байгаа бол тухайн малын эзэнтэй ам хэлээрээ ярих боломж байсан бөгөөд монгол хүн таван хошуу малаа зүй бусаар дайрч алдаг үзэгдэл огтоос байхгүй билээ. Хятад эмэгтэйн энэ үйлдэл нь монголын нутаг дэвсгэрт монголчуудыг үл хүндлээд зогсохгүй, таван хошуу малыг зүй бусаар дайрч хөнөөж байгаа, хүлээн зөвшөөрч болохгүй ноцтой үйлдэл болоод байна.

4°C
