Өнөөдөр
Jun 5, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР МОНГОЛЫН ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЯТАДААС СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖЭЭ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Жан Жутай “Ядуурлыг бууруулах ба хөгжил” дээд түвшний форумын үеэр уулзлаа. Монгол Улсын хүн амын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгаа судалгаа гарсан. Энэ нь дэлхийн улс орнуудтай харьцуулбал ядуурлын хэмжээгээрээ үлэмж их орнуудын тоонд багтаж байгаа юм. Мөн ядуурлаас ангижрах бодлогоор дэлхийн улс орнуудаас хоцорч байгаа улс юм.

Сайд Т.Аубакир ядуурлыг бууруулах чиглэлээр БНХАУ-ын хуримтлуулсан арвин туршлага, мэдлэгээс суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Мөн хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх, мал аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, албан бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулах нь ядуурлыг бууруулах бодлогын салшгүй хэсэг болохыг онцоллоо. Түүнчлэн БНХАУ-ын ядуурлыг бууруулах, хөдөөгийн сэргэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн амжилттай туршлагыг нутагшуулах, хамтран хэрэгжүүлэхэд хоёр улсын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны таатай нөхцөл бүрдсэнийг тэмдэглэв.

БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Жан Жу газрын тогтвортой менежмент, хөдөөгийн хөгжлийг сайжруулахад хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг дэвшүүлэн ажиллах боломжтой гэдгээ хэлжээ.

02 Jun 2026 10:55AM
52
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ