Өнөөдөр
Jun 5, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГИЙН БҮРЭН ЭРХ ДУУСЛАА

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаатай нэг удаа томилдог. Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг 2020 оны зургадугаар сарын 2-ны өдөр томилж байсан юм. Түүний бүрэн эрхийн хугацаа өнөөдөр дуусч байна. Гэвч УИХ Ерөнхий шүүгчийг томилох асуудлыг хэлэлцээгүй бөгөөд энэ долоо хоногийн чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд ч багтаагаагүй байна.

Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа зургаан жилийн хугацаатай томилох нь Үндсэн хууль зөрчиж байна гэж дүгнэснээр бүрэн эрх нь дуусч байгаа Д.Ганзоригийг дахин зургаан жилийн хугацаатай томилж магадгүй болоод байна. Улсын дээд шүүхээс дараагийн Ерөнхий шүүгчид хэний нэрийг тодруулах нь тодорхой бус бөгөөд хуульд заасан асуудлыг томчууд мөрддөггүй нь нэгэнт ил болсон. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тааллаар томилдог. Улс төрчид хуульчдыг гарын дор “ашигладаг” энэ үзэгдэл монголд шударга ёсыг үгүй хийж, хуульчид нь хуульч шиг ажиллахаа больж, улс төрчдийн дохио зангаар хөдөлдөг нийгмийг бүтээсэн билээ.

Улсын Дээд шүүхэд Д.Ганзоригоос илүү шударга шүүгчид олон бий. Харин улс төрчид шударга хуульчдыг хэзээ ч даргаар томилдоггүй шударга бус үзэгдэл УДШ-д газар авсан гэхэд хилсдэхгүй билээ. Энэ зарчмаар бол Д.Ганзориг дахин улирч томилогдох болоод байна. Үүнийг ч Үндсэн хуулийн цэц шийдэж өгсөн билээ.  

02 Jun 2026 11:10AM
118
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ