Өнөөдөр
Jun 13, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ МАРГААШ БАЙНГЫН ХОРООГООР ХЭЛЭЛЦЭНЭ

Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан. Ингээд маргаашийн Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцэхээр боллоо. Тус хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр дараалалд оруулсан байсан ч УИХ-ын дарга С.Бямбацогт хуулийн төслийг хэлэлцээгүй хассан юм.

Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулснаар зэсийн АМНАТ-ын 15 хувийг 5 хувь болгож бууруулах гэж байна. Үүнийгээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас тайлбарлахдаа хөрөнгө оруулагчдыг татах зорилготой гэж ярьж байгаа ч үнэн хэрэгтээ “Рио Тинто” компанид зориулагдаж байгаа юм.

Монгол Улс 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, татварын тогтворжуулсан орчноор Оюутолгойн зэсээс энэ олон жилийн хугацаанд дөнгөж 5 хувийн АМНАТ авч байгаа. Харин одоо Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулснаар Оюутолгойн ашиглах гээд байгаа “Онтрэ”-гийн талбайн олборлолтоос 5 хувийн АМНАТ авах зорилготой буюу гадаадын компанид давуу байдал олгох гэж дээрх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Тус хуулийн төслийг баяр наадам далимдуулан батлахаар зэхэж байна.

08 Jun 2026 10:37AM
66
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ