
МАН-ын эрх баригчид 2024 оны сонгуулиас хойш гурав дахь Засгийн газраа байгуулсан. МАН-ын даргаар сонгогдсон Н.Учрал Засгийн газраа тэргүүлнэ гэсээр Ерөнхий сайд болсон юм. Н.Учралын Эвслийн засгийн газар байгуулагдаад 69 хонож байна. Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Батлан хамгаалахын салбарт болсон хүн амины ноцтой гэмт хэрэг, уул уурхайн салбарт болж буй үйл явдлуудад хариуцлага нэхэж, Н.Учралыг огцрохыг шаардаж эхэллээ. АН-ын дарга О.Цогтгэрэл өөрийн гишүүний албан бланкан дээр гишүүдийн гарын үсгийг ч цуглуулна гэж мэдээлсэн юм.
Засгийн газраа байгуулаад 100 хоногийн ч тайлангаа тавьж чадаагүй Н.Учралын Засгийн газар огцорвол Н.Учрал МАН-ын даргын албан тушаалаа ч өгнө. АН-ын гишүүд муу засгийн газрыг удаах уу, сайн засгийн газраар аль болох хурдан солих нь ард түмэнд хэрэгтэй юу гэдгийг хэлж байна.
Өнөөдөр төв талбайд “Рио Тинто” компанид хариуцлага тооцох асуудлыг хөндөж, иргэд жагсаж эхэлсэн. Н.Учралын Засгийн газар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, зэсээс авдаг АМНАТ-ыг эрс бууруулах нь гадаадын компанид үйлчлэх гэсэн бусармаг үйлдэл гэж иргэд буруутгаж байна.

14°C
