
УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохоор ярьжээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Өлзийсайхан өнгөрсөн онд өөрийн хүслээр чөлөөлөгдөж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байсан юм. Түүний оронд УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохоор улс төрийн хүрээнд ярьж тохирчээ. Г.Эрдэнэбат нь АН-ын УИХ дахь бүлгийн зөвлөх байсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилогдон ажиллаж байсан. С.Зоригийн хэрэгт буруутгагдсан Б.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ял хүлээж байсан прокурор юм.
Хэргийг сануулбал, Прокурорын орлогч Г.Эрдэнбатыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх Б.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт Хяналтын шатны шүүхээс гэм буруутайд тооцож, Прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял оноож байсан юм.

14°C
