
Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад жил гаруй хугацаа болсон. Хаврын чуулган завсарлахаас өмнө Цэцийн дараагийн дарга болон орон гарсан цэцийн бусад сул орон тоон дээр цэцийн гишүүдийг томилох ажил үлдээд байгаа. Монгол Улсын сайд бөгөөд Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан Ж.Сүхбаатарыг цэцийн гишүүнээр томилон, улмаар Үндсэн хуулийн цэцийн даргаар томилох тохироо бүрдсэн байна.
Ж.Сүхбаатар нь 2023 онд Түгжрэлийг бууруулах сайдаар ажиллаж байхдаа улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын автозамын парк шинэчлэл хийх ажлыг зохион байгуулахдаа “Тэнүүн Огоо” ХХК-д 810 ширхэг автобус худалдан авах гэрээ байгуулж, Солонгосын Хьюндай брэндийн автбоусныг нийлүүлнэ гэсэн юм. Гэвч шалгарсан компани нь Солонгосоо бус Вьетнамд угсарсан хуучин автобус нийлүүлж, энэ нь ард иргэдэд мэдэгдсэнээр “Ногоон автобусны хэрэг” сөхөгдөж байсан юм. Улмаар сайд Ж.Сүхбаатар, хотын дарга Г.Сумьяабазар нар огцорч, хууль хяналтын байгууллагад шалгуулж байсан юм.
Одоо Ж.Сүхбаатар нь МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын дарга байхад нь зөвлөхөөр ажиллаж улмаар Ерөнхий сайд болоход нь ч түүний зөвлөхийн албан тушаалыг хашиж байна.

14°C
