
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад айлчлаад буцсан. Энэ үеэр Монгол Улс болон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл хийсэн. Энэхүү мэдэгдэлд Япон улсын эсрэг чиглэсэн агуулгыг хөндсөн хэмээн Японы "Japan Daily" мэдээллийн сайт бичжээ. Б.Батцэцэг, Ван И нарын мэдэгдлийг Монголын Гадаад харилцааны яамны албан ёсны эх сурвалжаас үзвэл Монгол Улсын гуравдагч хөрштэй байгуулах гэрээ хэлэлцээр нь БНХАУ-ын бүрэн эрх, аюулгүй байдалд хохирол учруулах эрсдэл байвал тус гэрээг Монголын тал байгуулахгүй байхаар тохиролцсон байна.
Энэ мэдэгдлийн талаар Японы сайтад мэдээлэхдээ Монгол, Хятад хоёр улс "Шинэ милитаризм" гэж нэрлэгддэг зүйлийг эрс шүүмжилсэн бөгөөд энэ нь Япон улс руу чиглэсэн нь тодорхой байна гэсэн юм. Монгол болон Хятадын энэхүү алхам нь бүс нутаг дахь дипломат нөхцөл байдлыг улам хурцатгаж байна хэмээн үзэж Японы парламентын гишүүдээс Засгийн газартаа энэхүү арга хэмжээнд хариу үйлдэл гаргаж, асуудлыг улам хурцатгахаас зайлсхийхийг уриалжээ.

14°C
