МАН-ААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙГ С.БЯМБАЦОГТ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Улс төрийн судалгааны “МЭГ” байгууллагаас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН болон АН-аас нэр дэвшигчдийн дэмжлэг ямар байгааг судалжээ. 2026 оны хоёрдугаар сар хүртэл Ерөнхий сайд асан Г.Занданшатар МАН-аас иргэдийн дэмжлэгийг хамгийн их авч байсан бол дөрөвдүгээр сараас эхлэн УИХ-ын дарга С.Бямбацогтыг иргэд дэмжих болжээ. 2026 оны зургадугаар сарын байдлаар УИХ-ын дарга С.Бямбацогтыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл судалгаанд хамрагдсан иргэдийн 43 хувь нь дэмжиж эхэлсэн байна. Ерөнхий сайд асан Г.Занданшатарын рейтинг 23-20 хувь болж буурчээ.
Харин АН-аас Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дэвшвэл 22 хувийн рейтингтэй, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж 26 хувийн рейтингтэй байна.
19 Jun 2026 04:32PM
149
Сэтгэгдэлүүд

14°C
