Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулна

Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д хуулийн төсөл өргөн бариад байна. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар санаачилжээ. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болно гэснийг саатуулсан үеэс эхлэн тооцох болгож өөрчлөх юм байна.

Тухайлбал, Цагдаагийн албаны тухай хуульд

26.1.Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болно.

Нэмэлт өөрчлөлтөөр...

“26.2.Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг хүнийг саатуулсан үеэс эхлэн тооцох бөгөөд энэ хуулийн 22.2-т заасныг танилцуулна.”

22 Oct 2024 12:07PM
Б.Заяа
258
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ