Хотод 40 суудал авсан МАН "УБ сери"-ийн шинэ дугаар олгохгүй байх шийдвэр гаргалаа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өнгөрсөн өдрүүдэд болж Улаанбаатар хотын 45 суудлаас 40-д МАН ялсан. Ингээд хотын даргаар Х.Нямбаатарыг улираан томилж, хотын шинэ орлогч нарыг томилсон юм. Улаанбаатар хотын нэгдүгээр орлогч Т.Даваадалай УБ серийн шинэ дугааруудыг автомашинуудад олгохгүй байх шийдвэр гаргаснаа мэдээллээ.
Учир нь Улаанбаатар хотод 800 мянган авто машин байгаа бөгөөд түгжрэл дээд цэгтээ хүрсэнтэй холбогдуулан ийм шийдвэр гаргажээ. Өнгөрсөн 9 удаагийн сонгуулийн 8-д нь МАН нийслэлийг удирдаж байна. Гэвч зам бүтцийн сүлжээг өргөжүүлэн сайжруулаагүй, ард иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлж чадаагүй.
Гэтэл автомашин худалдан авч унасан иргэдийг шийтгэх замаар шийдвэр гаргаж эхэллээ.
24 Oct 2024 11:29AM
288
Сэтгэгдэлүүд

12°C
