Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат тангарагаасаа няцжээ

Үндсэн хуулиар УИХ-ын гишүүд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлдэг болсон. Энэ дагуу УИХ-ын 126 гишүүн тангараг өргөснөөр Монголын парламентын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй болоод байна.

Үндсэн хуулийн 29.1 дэх заалтад “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй”. 23.2 дахь заалтад “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн тангараг өргөхөөсөө өмнө давхар ажил, албан тушаалаа хүлээлгэн өгөх ёстой байтал УИХ-ын жагсаалтаар сонгогдсон хэд хэдэн гишүүн өмнөх ажлаа хийсээр байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат МҮЭХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгөөгүй байна. Энэ асуудлыг УИХ-ын Ёсзүйн байнгын хороо шийдвэрлэж, С.Эрдэнэбатад сахилгын шийтгэл оногдуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатыг хууль зөрчсөнийг батласан байна.

Гэтэл УИХ-ын гишүүн  “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөдөг. УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Үндсэн хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн нь түүнийг тангарагаасаа няцсаныг харуулж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат "Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахина" гэсэн тангарагийн үгнээсээ няцсан байна. 

24 Oct 2024 11:55AM
Б.Заяа
354
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ