
Монгол Улсын Авлигатай тэмцэх газар улс төрчдийн холбогдсон авлигын хэргийг шийдвэрлэж чаддаггүй гэдгээ үеийн үед нотлон харуулсаар байна. Эдгээрийн нэг жишээ нь 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр эхэлсэн “нүүрсчдийг ил зарлах”-ыг шаардсан иргэдийн жагсаал юм. Тус жагсаалын үеэр АТГ нүүрсний 40 их наядын хулгайн хэрэгт УИХ-ын 17 гишүүн, мөн төр нийгмийн удирдлагад ажиллаж байсан өндөр албан тушаалтнуудыг нэрлэсэн байдаг ч хариуцлага тооцож чадаагүй юу авлига авсан, өгснийг нотлож чадаагүй хэргийг “цагаатгаад” байна.
Тэгвэл өнөөдөр АТГ-т УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, М.Нарантуяа Нара, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал нарын гишүүд очиж, АТГ-аас “мэдүүлэг” авчээ. АТГ-ын хийж байгаа үйл ажиллагаа, соён гэгээрүүлэх ажил, иргэдийг авлигаас ангид байлгах зэрэг ажилд гарсан үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонссон байна.
УИХ-ын дарга, гишүүдийн энэ үйлдэл нь АТГ-ыг улс төрчдөөс хараат бусаар ажлаа явуулахад хамгийн их саад тотгор болж байгаа үйлдэл юм. Нэг үгээр, УИХ-ын аль ч гишүүдтэй АТГ-ын дарга, гишүүд уулзаж, “найзлаж, нөхөрлөж”, хамтран ажиллаж байгаа мэт энэ үйлдэл нь олон улсад авлигыг илрүүлэхгүй байх хамгийн том халхавч болдог байна. Олон улсын Транспэрэнси интернэшнл байгууллагаас Монгол Улсын Засгийн газар, УИХ, төрийн дунд доод шат, улс төрийн намуудад хамгийн их авлигал байна гэсэн судалгааг жил бүр танилцуулдаг. Гэтэл улс төрчид албан тушаалаа ашиглан хууль, хяналтын байгууллагынханд нөлөөлдөг энэ үйлдэл авлигыг илрүүлэхгүй байх хамгийн том хөшүүрэг болдог байна.

7°C
