Гал түймрийн улмаас нэг иргэн амиа алджээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 5, гал түймрийн 44 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Алба хаагчид 74 иргэний аюулгүй байдлыг ханган, 3 тэрбум 910 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Гал түймрийн улмаас 2 иргэн түлэгдэж, 1 иргэн амиа алдсан байна.
Иймд айл өрхүүд пийшин, зуухны галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
28 Oct 2024 08:56AM
268
Сэтгэгдэлүүд

12°C
