Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Төрд шургалсан хулгайчидтай Монголын хэвлэл, сэтгүүлчид нэгджээ

Монголын төрд хулгайчид үй олноор шургаж, төсвийн мөнгөнөөс хулгай хийдэг урт гар тасрахгүй байна. Үүний нэг жишээ нь ЖДҮ-ийн газраас 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр гаргасан зээлийн баримт гэрчилж байна. Тус зээлд 1,7 тэрбум төгрөгийг “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг таниулж, иргэдэд сурталчлах гэрээ нэрийдлээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид хувийн дансаараа дамжуулан мөнгө авчээ. Тухайлбал, “Зоргол Партнер” ХХК-ийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаг Zugii.mn сайтын захирал Ш.Оюунбаатар 100 сая төгрөг, “Нэшнл сошл медиа” ХХК-ийн нэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа ТВ8 телевизийн захирал М.Одгэрэл 100 сая төгрөг, “Тусгай сурвалжлага” ТББ буюу Tovch.mn сайтын сэтгүүлч Д.Майцэцэг 200 сая төгрөг, “Өглөөний сонин паблишинг” ХХК-ийн Өглөөний сонины эрхлэгч Ч.Үл-Олдох 50 сая төгрөг, “Зиндаа ньюс” ХХК-ийн Б.Бадамгарав 50 сая төгрөг гэхчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Шинэ хоршоо” хөдөлгөөн болон Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах нь гэх шинэ хуулийг батлуулахтай холбоотой лобби сурталчилгааг хийхээр дээрх мөнгийг ЖДҮ-ийн газраас авчээ. Энэ мөнгийг 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр олгосон бөгөөд энэ өдөр нь 2024 оны УИХ-ын сонгуульд улс төрийн намууд нэр дэвшигчдээ зарласан өдөр байсан юм.

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачилсан ажил бөгөөд тэрээр энэ ажлыг зөвхөн УИХ-ын сонгуульд ялалт байгуулахын төлөө санаачилсан гэхэд хилсдэхгүй. Түүгээр зогсохгүй төсвийн мөнгөнөөс 1,7 тэрбум төгрөгийг гаргуулж, өөрийн найзын компаниуд болон өөрийн мэдлийн гэх зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мөнгө тарааж, Шинэ хоршоо хөдөлгөөнөөр дамжуулан малчдын “тархийг угаах” ажиллагаа явуулсан байна. Нэг үгээр, төрд шургалсан цагаан захтнууд хэвлэл мэдээллийн ажилтнуудтай нийлж, ард иргэдийн тархийг угаадаг үйлдэлд хуулийнхан шалгалт хийх шаардлагатай байна.

 

28 Oct 2024 09:17AM
Д.Оргил
363
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ