ТЭТГЭВРИЙН ОЛОН ДАВХАРГАТ ТОГТОЛЦООГ СУДАЛЖ БАЙНА

Монгол Улсын даатгалын тогтолцоо эв санааны нэгдэл дээр тулгуурладаг бөгөөд энэ нь сүүлийн жилүүдэд үр өгөөж нь зогсонги байдалд орж, Даатгалын сан дампуурах дээрээ тулаад байна. Тиймээс даатгалын тогтолцоонд өөрчлөлт оруулахаар олон жилийн судалгааг хийж байгаа ч эцсийн байдлаар санал дүгнэлтээ гаргаагүй юм. Тэгвэд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн банктай хамтран ажиллаж эхний ээлжинд тэтгэврийн тогтолцоог олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх тухай ярьжээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд Дэлхийн банкны ахлах эдийн засагчтай хамтран тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хувилбаруудын актуар тооцоололын үр дүнг хэлэлцэж, холбогдох судалгаа, тооцооллыг хамтран хийж байна.
Дээрх судалгаа, тооцооллоос үзэхэд Монгол Улсын хүн ам зүйн бүтцэд өөрчлөлт орж, хүн амын дундаж насжилт, нийт хүн амд эзлэх ахмад настны эзлэх хувь нэмэгдэж байна. Ингэснээр 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2024 онд 5 хүн байсан бол 2030 онд 7 хүн болох урьдчилсан тооцоололтой байна.
Тиймээс Монгол Улс тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлж, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байна.
03 Apr 2025 10:03AM
297
Сэтгэгдэлүүд

12°C
