
Монгол Улсын Ерөнхий сайдын саналаар АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилж байна. Энэ асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эхлээд байна. Монгол Улсын авлигын индекс 30 оноотой буюу авлигалд идэгдсэн улс орнуудын жагсаалтад байна. УИХ-ын гишүүд авлигын индекс муу байгааг төрийн албанд 350 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаатай холбоотой хэмээн тайлбарлаад АТГ зөвхөн үр дагавартай нь тэмцдэг газар хэмээн улираан томилж байгаа З.Дашдавааг өмөөрч байна.
Монгол Улс авлигалп идэгдэж байгаа нь төрийн байгууллагуудын төсвийн захиран зарцуулагчид, улс төрийн намуудын далд санхүүжилт, төсвийн хэт үрэлгэн байдлуудтай холбоотой гэж олон улс дүгнээд байна. Гэтэл төсөв захиран зарцуулах эрх бүхий Засгийн газраас АТГ-ын даргыг улираан томилох санал оруулж, УИХ-аар томилж байгаа нь буруу гэдгийг хөндлөнгийн шинжээчид хэлж байна.

11°C
