
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын ялын тогтоолыг Дээд шүүхээс ШШГЕГ-т өнөөдрийг хүртэл өгөөгүй байна гэж ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор мэдээлж байна. Ингэснээр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын ялыг ШШГЕГ хэрэгжүүлэх боломжгүй болгож байгаа гэсэн үг юм. УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар нь хангайн бүсийн Өвөрхангай аймгаас нэр дэвшиж сонгогдоод байна. Гэвч УИХ-ын гишүүнээс сонгогдохоос өмнө Хөгжлийн банкинд ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хууль бус зээл олгоход нөлөөлсөн гэх гэмт хэрэг үйлдээд байгааг УДШ-ээс тогтоож, хоёр жилээр төрийн албанд ажиллах эрхийг хасч, 20 сая төгрөгөөр торгох ял оногдуулаад байгаа юм.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг нь Өвөрхангай аймгийн харьяат юм. УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Өвөрхангай аймгийг төлөөлж УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь түүний шүүхийн тогтоолыг ШШГЕГ-т хүргүүлэхгүй байх хугацаа хожиж байхыг үгүйсгэхгүй юм.

7°C
