БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЮН CОК ЁЛИЙГ ОГЦРУУЛЛАА

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх шийдвэрээ танилцуулж, ерөнхийлөгч Юн Сок Ёлийг огцруулахаар боллоо. Түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цэргийн дэглэм тогтоох тухай зарлиг гаргасантай нь холбогдуулан парламентын гишүүдийн олонх огцруулахыг дэмжсэн юм. Улмаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм. 2024 оны арванхоёрдугаар сарын 3-ний өдөр Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл цэргийн онц байдал тогтоож, сөрөг хүчний зарим улс төрчдийг баривчлахыг үүрэг болгосон юм. Өөрөөр хэлбэл, цэргийн онц байдал тогтоосон зарлигийг Үндэсний ассамблейн хурлаар хэлэлцэж, уг зарлигийг хүчингүй болгохыг дэмжиж санал өгөх гэсэн нэр бүхий улс төрчдийг баривчлахыг цэргийнхэнд даалгасан байдаг.
БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх сар гаруй хугацааны дараа шийдвэрээ танилцууллаа. Шүүгч тайлбарыг унших үеэрээ Ерөнхийлөгч Юн цэргийн дэглэм тогтоохдоо хуулиа дагаж мөрдөөгүй гэсэн юм. Мөн онц байдал зарлах нөхцөл биш байсан бөгөөд өөр аргаар шийдвэрлэх боломжтой байжээ. Мөн түүний шийдвэр хуулиа дээдлэх зарчим болон ардчиллыг зөрчсөн гэж тайлбарласан байна.
Ингэснээр шинэ ерөнхийлөгчийн сонгуулийг 60 өдрийн дотор зохион байгуулах ёстой болж байна. Юн Сок Ёль нь 2022 онд БНСУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
04 Apr 2025 10:39AM
290
Сэтгэгдэлүүд

11°C
