Өнөөдөр
Jan 28, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
АНХААРУУЛГА: 10-14 НАСНЫ ХҮҮХДҮҮД УЛААНБУРХАН ӨВЧНӨӨР ХАМГИЙН ИХ ӨВЧИЛЖ БАЙНА

Улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотой албаныхан мэдээлэл хийлээ. Нийт бүртгэгдсэн тохиолдлын дийлэнх нь 10-14 насны хүүхдүүд байгаа тул эцэг эхчүүдэд анхааруулга өгсөн байна. Хоёрдугаар сарын 18-наас хойш өнөөдрийг хүртэл 320 тохиолдол батлагджээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 74, гэрээр 15 хүн эмчлүүлж байна. Эдгэрсэн 239 хүн байгаа юм. Улаанбурхан өвчин нь амьсгалын замын халдвар бөгөөд вирус халдварлалт өндөр байдаг. Тиймээс мэргэжлийн төв байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагах ёстой юм. Ялангуяа 10-14 насны хүүхдүүд хамгийн их өвдөж байгаатай холбоотой хоолой өвдөх, нүд улайх, нус гоожих, суулгах, ханиах, тууралт, халуурах шинж тэмдгүүд илэрч байгааг анхаарах ёстой юм. Ялангуяа толбот гөвдрүүт тууралт байна уу гэдгийг иргэд сайн ажиглаж, эмчид заавал хандах ёстой гэдгийг санууллаа.

Улаанбаатар хотод 160 тохиолдол, Өмнөговь аймагт 98, Дундговь аймагт 64, Хэнтийд 1 тохиолдол батлагджээ.  

04 Apr 2025 11:05AM
З.ЗАЯА
228
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ