Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЕРӨНХИЙ ПРОКУРОРООР Х.БАТТУЛГЫН ХҮНИЙГ ЯВУУЛЖ, У.ХҮРЭЛСҮХИЙН ХҮНИЙГ ТОМИЛНО

Улсын Ерөнхий прокурорын Жаргалсайханы бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, энэ долоо хоногт шинэ хүнийг томилохоор улс төрчид ярьж байна. Бүрэн эрх нь дуусгавар болсон Жаргалсайханыг 2019 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга санал болгож томилж байлаа. Тэрээр өнгөрсөн хугацаанд прокурорын байгууллагад өөрчлөлт хийж чадаагүйгээр барахгүй, шударга, үнэнч зарим прокуроруудыг ажлаас нь халж чөлөөлсөн гэх мэдээлэл ч бий. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад улс төрчид Х.Баттулгын үед томилсон Б.Жаргалсайханыг улираан томилох хүсэлтэй байгаа бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүнээ буюу прокурорын орлогч О.Машбатыг Ерөнхий прокуророор томилох саналтай байгаа юм байна.

Прокурорын орлогч О.Машбатыг 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналаар томилсон бол түүнийг Ерөнхий прокурор болгож томилох яриа Төрийн ордонд яригдаж байна. Орлогч прокурор О.Машбат нь 2021 оны зургадугаар сараас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн бодлогын газрын даргаар томилогдон ажиллаж байгаад ажлаа өгсөн юм.

Очирсүхийн Машбат нь 1988-1998 онд Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын сургууль, 1998-2002 онд “Их Засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2002-2005 онд Санхүү, эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус төгсөж, 2005-2007 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцаж, хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Япон, Солонгос, Египет зэрэг улсад мэргэжил дээшлүүлжээ.

07 Apr 2025 11:52AM
Б.ТУЯА
313
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ