СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ЗУРГАДУГААР САРЫН 3-НД БОЛНО

Өмнөд Солонгосын засгийн газар Юн Сук Ёлын залгамжлагчийг сонгох ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 3-нд явуулахаар урьдчилсан байдлаар шийдвэрлэлээ. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Дак Сү Мягмар гаригт болох хуралдааны үеэр товыг батлахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тавдугаар сарын 11 хүртэл бүртгээд, тавдугаар сарын 12-ноос сонгуулийн кампант ажил эхлэх юм. Мөн нэр дэвшигч нь 30 хоногийн өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх хуультай юм.
Тиймээс тухайн нэр дэвшигчийн хувьд тавдугаар сарын 4 эцсийн хугацаа болно. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч сонгуулийн дүн гарсны дараа шууд албан тушаалдаа орох юм.
07 Apr 2025 12:37PM
211
Сэтгэгдэлүүд

4°C
