Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ӨРГӨӨНӨӨСӨӨ ЯВАХ БОЛ МОНГОЛЫН ХОЁР ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН ОДОО ХҮРТЭЛ “ТӨРИЙН ӨРГӨӨНД” АМЬДАРЧ БАЙНА

2024 оны арванхоёрдугаар сарын 3-ний өдөр Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл цэргийн онц байдал тогтоож, сөрөг хүчний зарим улс төрчдийг баривчлахыг үүрэг болгосон юм. Өөрөөр хэлбэл, цэргийн онц байдал тогтоосон зарлигийг Үндэсний ассамблейн хурлаар хэлэлцэж, уг зарлигийг хүчингүй болгохыг дэмжиж санал өгөх гэсэн нэр бүхий улс төрчдийг баривчлахыг цэргийнхэнд даалгасан байдаг. Солонгос улсын шүүх Ерөнхийлөгч Юн цэргийн дэглэм тогтоохдоо хуулиа дагаж мөрдөөгүй, онц байдал зарлах нөхцөл биш байсан бөгөөд өөр аргаар шийдвэрлэх боломжтой байсан хэмээн түүнийг Ерөнхийлөгчөөс огцруулах шийдвэр гаргасан юм.

 

Ингээд БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургадугаар сарын 3-нд зохион байгуулах товыг өнөөдөр танилцууллаа. БНСУ нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг 10 жил хамгаалах хуулийн зохицуулалттай. Учир нь ҮАБ-ын мэдээлэлтэй танилцаж байсан тул нарийн хамгаалах дүрэм журамтай юм.

 

Өнгөрсөн баасан гаригт Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсны дараа Юн Сөүл хотын төвд байрлах Ханнам-донг байраа чөлөөлөхөөр бэлдэж байгаа ч тодорхой мэдээлэл хараахан гараагүй байна гэж ерөнхийлөгчийн албаны хүн мэдэгдэв. Тэрээр огцорсноос хойш дөрөв дэх өдрөө өргөөндөө байгаа бөгөөд энэ долоо хоногт багтаж Ерөнхийлөгчийн өргөөг орхин явах юм. Одоогоор очих газар нь тодорхой бус байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ. Тэрээр сүүлийн зургаан сарын турш Сөүл хотын Акро Виста гэх орон сууцнаас ажилдаа явж байжээ.

 

Харин Монгол Улсын хувьд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс төрийн тусгай хамгаалалтын бүсэд байгаа Их тэнгэр дэх байшингаа орхин явдаггүй, олон сар, жил болдог тохиолдлууд байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхийлөгчийн өвлийн өргөөнд одоог хүртэл амьдарч байна. УИХ-ын дарга асан М.Энхболд Их тэнгэр дэх тусгай хамгаалалтын хашаан дотор хоёр давхар байшиндаа 2019 оноос хойш гараагүй байна.

 

Гадаадын хууль яг таг хэрэгждэг бол Монголын хууль өндөр албан тушаалтнуудад хэрэгждэггүй. Хууль зөрчсөн ч хууль хяналтын , төрийн тусгай албаныхан ч тоодоггүй, юм хэлж чаддаггүй зэрэг сөрөг үзэгдлүүд байсаар байна.

 

07 Apr 2025 01:07PM
Б.ТУЯА
310
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ