Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
АРД ТҮМНИЙГ АВРАГЧ АВАРДАГ, АВРАГЧИЙГ ХЭН АВАРДАГ ЮМ БЭ?

Зурагтын эцсийн буудлаас Баянхошууны Хөтөл явах замд байрлах "Миний дэлгүүр"-т гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив агсны ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Талийгаач Д.Жанчив Онцгой байдлын албанд 25 жил ажиллахдаа 7000 иргэний амь насыг гал түймрээс аварчээ. Тэрээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсанаас хойш нэг жил өнгөрсөн байна. Гэтэл Монголын Засгийн газар, Онцгой байдлын албаны удирдлагууд амь насаа алдсан Д.Жанчивын ар гэрийнхнийг ч хүлээн авч уулзахаас татгалзаж, цоожтой хаалгыг олон удаа “мөргөжээ”.

Аврагч Д.Жанчивын гэргий, том хүү хоёр хэвлэлийн хурал хийх үеэрээ онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэглэлд өөрчлөлт сайжруулалтыг өнөөдрийг хүртэл хийгээгүй байгааг анхаарууллаа. Монголын Засгийн газар, онцгой байдлын алба хөгжлийн араас явж, цаг үеэ мэдэрсэн хувцас хэрэглэлээр хангаж чадахгүй байгаад гомдолтой байгаагаа илэрхийллээ. Дарга нарын нүдний үзэмжний хувцасыг жилд хоёр удаа сольж, шинээр өгдөг хэрнээ гал руу ордог аврагчдын хувцасыг хамгийн сайнаар сольж өгөөгүй юм бэ гэдгийг нэхэн асууж байна. Түүнээс гадна аврагчдад холбоо станц ч байхгүй байгааг шүүмжиллээ. Хэрвээ холбоо станц байсан бол түүний хань Д.Жанчив амьд байх ч байсан уу гэдгийг онцгой байдлын удирдлагуудаас асуулаа. Холбоо станц байхгүйгээс гал түймрээс амь аврахын тулд хажуудаа байгаа төмрийг нүдэж амь гардаг гэж хэллээ.

08 Apr 2025 11:19AM
Б.ТУЯА
264
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ